Хойд Солонгосын найрал хөгжим Европт тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын найрал хөгжим Европт тоглоно

БНАСАУ-ын найрал хөгжим “Унасу” Европ тивд айлчлан тоглолт хийхээр Парист ням гаригт очсон талаар Lenta.ru сайт мэдээллээ.

Энэ аялан тоглолт нь “Унасу” найрал хөгжмийн Европ тивд тоглох хамгийн анхны тоглолт бөгөөд маргааш Парисын концертын танхим Плейельд тоглолтоо хийнэ. “Унасу” найрал хөгжим нь гурван жилийн өмнө байгуулагдсан юм. Найрал хөгжмийг Францын филармони найрал хөгжмийн удирдаач, Өмнөд Солонгос Чон Мен Уна удирдаж тоглуулах аж. Чон Мен Уна энэ тоглолтыг анх санаачилсан бөгөөд солонгос хөгжимчид франц хөгжимчидтэй хамтран тоглолт хийх юм.

Удирдаач Чон Мен Уна The Korea Herald сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хойд болон Өмнөд Солонгосын хөгжимчид хамтран тоглох цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр 2006 оноос хойш Сөүл хотын филармони найрал хөгжмийн даргын ажлыг хийж байгаа юм. Чон Мен Уна хоёр Солонгосын хөгжимчдийн хамтарсан тоглолтыг Парис хотод хийхээр төлөвлөж байсан ч энэ удаа түүний төлөвлөгөө бүтээгүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж