Еврозоны 17 орны Сангийн сайд нар даваа гаригт Брюссельд уулзан, Испанийн төсвийн алдагдал болон Грект 172 тэрбум ам.долларын дахин тусламжийн талаар хэлэлцсэн талаар CNN мэдээлэв.
Европт эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог Испани улсын төсвийн алдагдал ДНБ-ний 5,3 хувьд хүрэхээр байгаа шалтгааныг тодруулахыг болон Мадрид ирэх онд төсвийн алдагдлаа гурван хувиас доош байхаар зорихыг сайд нар онцолсон байна.
Грек улс хувийн хэвшлийн 142 тэрбум өрийг өнгөрсөн долоо хоногт тэглэсэн бөгөөд одоо тус оронд санхүүгийн тусламж дахин хэрэгтэй байгааг Афины засаг захиргаанаас тус хурал дээр хэлжээ.
Германы Сангийн Сайд Вольфганг Шейбле энэ долоо хоногийн эцсээр тусламжийн баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэж хэлсэн байна.
Н.Тунгалаг