Орос эмэгтэй Маруся туршин нисэгчээр энэ уралдаанд 1992 онд оролцож байсан бөгөөд Итали бүсгүй Жиованни Амати мөн онд гурван удаа Гран При шагналыг хуваалцаж байжээ.
Мариа де Виллотагийн аав нь Formula One уралдааны нисэгч байсан бөгөөд одоо 32 настай Мариа энэ оны Германд болон Францад болох Formula 1 уралдаанд оролцох юм. Тэрээр Formula One уралдааны багтай хамт ажиллах нь миний хувьд гайхалтай том боломж юм. Абу Дабигийн туршилтын тэмцээнд оролцон шинэ машин барихаас эхлээд чухал туршлага хуримтлуулан, өөрийн амжилтаа ахиулахад энэ ажил туслана гэж ярьжээ. Мөн Мариа де Виллота дараа долоо хоногт болох уралдаанд оролцон, нисэгч нартай хамт ажиллах нь өөрөө Formula One уралдаанд уралдахад тус болно хэмээн CNN сурвалжлагчид хэлсэн байна.