Махыг 100 хувь орлуулагчийг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Махыг 100 хувь орлуулагчийг бүтээлээ

Европын эрдэмтэд махнаас амт болон гадаад байдлаараа огт ялгарахгүй мах орлуулагчийг бүтээсэн тухай Аргументы и Факты сонинд нийтэллээ.

Хүнсний ногооноос бүрдэх энэ мах орлуулагч нь жинхэнэ махны амттай, зөөлөн, шүүслэг бөгөөд үүнийг бүтээсэн Фраунгоферийн Их Сургуулийн эрдэмтэд мах орлуулагчийг удаан хугацаанд хадгалж болохоос гадна хямд үнэтэйг онцолсон юм. Түүнчлэн мах орлуулагч нь цагаан, ногоон хоолтой хүмүүс болон харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Эрдэмтэд мах орлуулагчийн их хэмжээний үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд Венийн Их Сургуулийн Байгалийн Нөөцийн Тэнхимийн ажилтнууд мах орлуулагчийн үйлдвэрлэлд оролцож байна. Одоогоор мини үйлдвэрт нэг см зузаантай мах орлуулагчийг үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэр нь цагт 60-70 кг мах үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж