Дорноговь аймгийн Сайншанд хотод Говийн бүсийн ард түмний хуралдай нөгөөдөр буюу энэ сарын 15-нд болно. Тус хуралдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 500 зочид төлөөлөгч оролцож Говийн бүсэд тулгамдаад байгаа асуудал, тэдгээрийг шийдэх арга замын талаар хуралдаж, ард иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна.