НҮБ-ын төлөөлөгч Түвдийн тэмцэгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

НҮБ-ын төлөөлөгч Түвдийн тэмцэгчидтэй уулзав

Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны гадна өлсгөлөн зарлаж буй Түвдийн Залуучуудын конгрессын гишүүдтэй Ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Иван Симонович уулзжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Иван Симонович Түвдийн Залуучуудын конгрессын Ерөнхийлөгч Цэванг Рангзенг албан ёсоор урьж, Түвдийн дотоод нөхцөл байдал болон НҮБ-ын Төв байрны гадна 20 дахь хоногтоо үргэлжилж буй суултын талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Түвдийн Залуучуудын конгрессын Ерөнхийлөгч Түвдэд зарлаагүй дайн болж буйг хатуу сануулж, Буддын олон лам, гэлэнмаа нар энэ асуудалд олон улсын анхаарлыг хандуулахын тулд амиа золиослон, зулын гол болох эцсийн аргыг сонгож буй талаар ярьжээ. НҮБ-ын Төв байрны гадна өлсгөлөн зарлаж буй гурван лам Ерөнхий нарийн бичгийн даргад таван зүйлтэй уриалга хүргүүлж, хариугаа сонсохоор тэвчээртэй хүлээж байгааг тэрбээр сануулсан байна. Түвдийн лам хуврагууд Хятадын дарангуйлалд цэг тавихыг уриалж, Нэгдсэн үндэстнүүдийн анхаарлыг татах эцсийн найдварыг тээн, өөрсдийгөө амьдаараа шатааж байгааг тэд мөн тэмдэглэжээ. Иван Симонович Түвдийн залуучуудын Конгрессын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа шууд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Хүний эрхийн комиссарт энэ тухай уламжлахаа мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж