Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Ноён, хатагтай Питтийн зургаан хүүхдүүдээс хамгийн дэгжин нь долоон настай Захара охин нь гэнэ. Этиопид төрсөн Захара охин үсэндээ хамгийн их анхаардаг аж. Жүжигчин Анжелина Жоли саяхан үерийн гамшиг нүүрлэсэн Нью Орлеан хотыг сэргээн босгох санд хандив өргөхөөр очихдоо Захара, Пакс, Вивиенне нарыг дагуулан явжээ. Захара охин тэр үед үсээ цэнхэрээр будаж, сүлжсэн, улаан цэцэг хатгасан байжээ. Харин Анжелина Жоли, Брэд Питт нарын охидоос хамгийн эршүүд нь Шилог гэдэг. Даашинз өмсөхгүй гэж уурладаг, үсээ хөвгүүдийнх шиг засуулах дуртай Шилог Анжелина хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө хэмээн найддаг гэсэн шүү. Харин Вивиенне хэтэрхий балчир болохоор ээж, ааваасаа их зүйл шаарддаггүй гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж