“Сирийн асуудлыг шийдэхийн тулд нэгдэх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Сирийн асуудлыг шийдэхийн тулд нэгдэх хэрэгтэй”

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон нар олон улсын хамтын нийгэмлэгүүдийг Сирийн асуудлын талаар саналаа нэгтгэхийг шаардсан тухай ВВС мэдээлжээ.

Х.Клинтон Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр “Одоо бүх орнууд, тэр дундаа өмнө нь бидний шийдвэрийг дэмжээгүй байсан улсууд ч гэсэн Араб Лигийн хүмүүнлэг болон улс төрийн хандлагыг хүлээн авах цаг нь болсон гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан байна. Тэрбээр Сирийн аймшигт хүчирхийлэл дэлхий дахины хүн амын сэтгэл санааг зовоож байгааг нэмж хэлсэн юм. Х.Клинтон энгийн иргэдийн амь насыг хөнөөж байгаа үйлдлээ зогсоохыг, мөн улс төрийн шилжилт хийхийг эргэлзээгүйгээр шийдэх хэрэгтэй гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Сирийн Засгийн Газар ард иргэдээ хамгаалах хариуцлагатай үүргээ биелүүлэхгүй байна. Зарим хотын оршин суугчдынхаа эсрэг зэвсэгт хүчирхийлэл үйлдэж байна гэлээ. Бан Ги Мүүн НҮБ болон Араб Лигийн хүчирхэг нэгдлийг шаардлаа. Учир нь НҮБ-ын энхийн элч Кофи Аннаны Сирид хийсэн айлчлал тодорхой үр дүнд хүрээгүй юм.

ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров “Араб Лигийн  орнуудын өөрчлөлт олон улсын хамтын нийгэмлэгүүдийн алдаа оноотой шийдвэрээр амжилтад хүрэхгүй” хэмээн анхааруулсан байна. Хурлын дараа тэрээр ОХУ-ын Засгийн Газар Сирийн эрх баригчидтай байнгын харилцаа холбоотой байсан гээд Сирийн хямралыг шийдэх аливаа шийдвэрт ОХУ-ын эсрэг байр суурьтай гэсэн дүгнэлтийг няцаажээ. Сергей Лавров хэлэхдээ НҮБ-ын байнгын гишүүд бие биедээ болон бие биенийхээ байр суурьт хүндэтгэлтэй хандаж байя гэжээ. ОХУ болон Хятад улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагах шийдвэрт саад болж байгаа юм.

Их Британийн Гадаад Хэргийн Сайд Уильям Хейг хэлэхдээ ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд болон Араб Лиг санал солилцсон бөгөөд С.Лавровын хэлж байгаагаар үүнд улс төрийн ахиц гарах хэрэгтэй. Бид болон Араб Лигийн сайдууд саналаа нэгтгэх шаардлагатай гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж