Бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр нийслэлийн Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд саатуулаад байгаа билээ. Офицер, ахлагч, ахлах дэслэгч нарын таван хүнийг цагдан хорьсны дараа уг хэрэгт хамтран оролцсон өөр албан тушаалтнуудыг ч нэмж саатуулжээ. Саяхан Замын-Үүдын дөрвөн байцаагчийг нэмж саатуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Харин иргэдээс их хэмжээний хушны самар худалдан авч, улмаар хилээр гаргахын тулд Монгол Улсын цагдаа, хил гаалийнханд авлига өгсөн хятад иргэдийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж.
С.Отгон