“Айдасгүй амьдрал” аян өрнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Айдасгүй амьдрал” аян өрнүүлжээ

Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийнхэн “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд “Айдасгүй амьдрал, аюулгүй орчин” нэртэй 14 хоногийн аян  өрнүүлжээ. Аяны хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, үйлчилгээний газруудын хуулийн хэрэгжилтийг  шалган, зааварчилгаа өгсөн байна. Мөн “Хүний хөгжил харилцаа” сэдвээр цагдаагийн алба хаагчидад сургалт явуулсан бол “Гэр бүл сайн сайхан амьдрал” сэдэвт сургалтад  Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 60 сурагч, ТББ-ын  зохицуулагчдыг оролцуулжээ. Түүнчлэн “Гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч цацруулагч” нэгдсэн арга хэмжээ зохиож замын постуудад 24 цагийн хяналт, архи согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавьж ажиллажээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж