Хоёрдугаарт, залуус оюун санаандаа найд. Хайр сэтгэлээр залуучууд гэрлэх ёстой байтал би хэнтэй суувал сайн байна гэдгээ бөөгөөр үзүүлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Мухар сүсгээр амьдрах нь залуусын ирээдүй биш. Тийм учраас залуучууд зоригтой бай, оюун ухаанаа өргөмжил.
Гуравдугаарт, Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тэр дундаа залуучууд Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд дундаж амьдралтай, чинээлэг иргэн болохын төлөө зүтгэх. Халамжаар амьдрах нь залуусын ирээдүй биш. Төрийн зүгээс ч бизнесийн шинэ санаа дэвшүүлж байгаа, ажлын байр олноор бий болгож байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, чинээлэг дундаж амьдралтай иргэн бий болгохын төлөө бодлого шийдвэрээ гаргаж хэрэгжүүлэх учиртай. Төр засаг ядуурлын тухай дандаа ярих нь сэтгэлгээг нь ч мөн ядууруулж байгаа. Гэхдээ гол итгэл найдвар залуучууд, энэ хүчирхэг арми өөрсдөө зориг гарган зүтгэж чадвал эдийн засгийн эрүүл тогтолцоо бий болно” гэсэн юм. Харин О.Магнай залуусыг тэмцэлд уриалж байна. Удахгүй жагсаал болно, үүнд харин залуучууд идэвхитэй оролцож тэмцэлд орох ёстой. Хувьсгалчдыг хайрладаг байх ёстой, Монголын залуучууд бүр хувьсгалч байж, гудамжинд гарах тэмцэл эрхээ эдэлцгээх ёстой гэж уриаллаа.
МоАХ-ны энэ удаагийн залуучуудын анхдугаар хуралдаанд хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцож байна.