Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам сэдэвт нээлттэй уулзалт саяхан Иргэний танхимд болсон билээ. Энэ үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллийг иш татан танилцуулж байсан юм. Уг мэдээллээр өнөөдөр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо Монголд 16 мянгад хүрчээ. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. 16 мянган мансуурагчийг дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхэд 64 мянга буюу бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц тоо гарсан байна. Ингээд Ерөнхийлөгч хар тамхи, мансууруулах бодистой “дайн” зарлаж төрийн өршөөл үгүй болохыг хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Иргэний танхимд сэтгүүлчид энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцахаар боллоо.
Д.ОЮУН