Израиль болон Палестин галаа зогсооно

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Израиль болон Палестин галаа зогсооно

Газын зурваст дөрвөн хоног цус урсгасан мөргөлдөөний эцэст Израиль болон Палестины дайчид галаа зогсоохоор тохиролцсон тухай ВВС мэдээллээ. Түр эвлэрлийн гэрээнд зуучлагчаар оролцсон Египетийн цэргийн албан хаагч даваа гаригийн шөнө дайныг түр зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсон гэж мэдэгдсний дараа Хамас бүлгийн төлөөлөгч энэ мэдээг баталсан байна.

Өнгөрсөн баасан гаригт Израилийн агаарын дайралтад наад зах нь 25 Палестинчууд амь эрсэдсэн бол Палестины пуужингийн харвалтад 35 Израиль хүн гэмтэж бэртсэн юм. Египетийн цэргийн албан хаагч даваа гаригт Ройтерс агентлагт хэлэхдээ Палестин болон Израилийн дайчид аль аль нь галаа зогсоохоор тохиролцсон гэжээ. Израилийн тал Газын дайчид пуужингаар галлахаа зогсоосон тохиолдолд галаа зогсооно гэж амласан хэмээн тэрээр ВВС агентлагт ярьжээ. Харин Израил энэ тухай зарлаагүй байна. Израиль болон Палестины хүчирхийлэл газар авсан нь дэлхийн орнууд энэ хоёр улсын хооронд энхийн хэлэлцээрийг байгуулахад хүрээд байсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж