
Өдгөө 27 дахь жилдээ тоглож “Кармен” дуурийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажилласан байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд Дон Хозед Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, Данкайрод Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Ремендадод Г.Шижирболд, Цунигад Б.Алтанхуяг, Моөалес Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, Микаэла Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Мерседес М.Дариймаа, Фраскитад Д.Туяа нар тоглох юм. Харин Кармен бүсгүйд хэн тоглох бол?
М.Дөл