Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарлалаа
“Сонгдо” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн хүнд хоолой өвдсөн гэх эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
2020-02-28