Израиль, Палестин хоёр хэлэлцээрээ сэргээхээр зөвшөөрлөө
Бараг жилийн өмнө тасарсан хэлэлцээрээ сэргээхийг Израиль, Палестин хоёр зөвшөөрч байна. Одоо тэд хэлэлцээрийн техникийн асуудлуудыг америк зуучлагч нараар дамжуулан тохирч байна. Ерөнхийлөгч Обамагийн бие төлөөлөгч Жорж Митчелл гурав хоногийн турш Раммалах, Иерусалимын хооронд зуучлан ажиллаад Вашингтонд тайлагнахаар явсан байна.
2010-03-10