Холливуудын алдартнууд хvvхдvvдтэйгээ

Холливуудад шинээр мэндлэх авъяаслаг, чадварлаг, хvчирхэг залуухан оддын дийлэнхи нь кино урлагийн тайзнаа гайхалтай бvтээлvvдээрээ мєнхєрч, домог болсон жинхэнэ алдартнуудын vр сад, хамаатан садан байх нь олонтаа тохиолддог.

2010 оны Орос гvрний гоо бvсгvй тодорлоо

Навчис нахиалж л байдаг, намар болохоор хагдарч л байдаг, мянган эрийн зvрхийг шархлуулсан гоо vзэсгэлэн тодорч л байдаг, цагийн тоосонд эмзэгхэн vзэмжээ гээгээд, єєр нэгэнд халаагаа єгч л байдаг – энгийн хирнээ хатуу хуультай бєєрєнхий хорвоогийн цаг ахин нэгэнтээ бvтэн эргэж, Орос гvрэн хамгийн сайхан бvсгvйгээ єнгєрсєн Бямба гарагт шалгаруулжээ.

2010 оны оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр

Цаг vетэйгээ хєл нийлvvлэн алхагч эрхэм уншигч таны мэлмийд энэ сарын 7-ны єдєр Лос Анжелес хотноо болсон 82 дахь удаагийн “Оскарын шагнал гардуулах” ёслолын (82nd Oscar Awards) хvндэтгэлийн улаан хивсэн дээгvvр цээж тэнэгэр алхсан дэлхийн шилдэг кино бvтээгчдийн нvд хужирлам тєрхийг хvргэж байна.

Чилийн ерөнхийлөгчийн ёслолтой газар хөдлөлт давхацжээ.

Чилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет өчигдөр (УБ-ын цагаар өнөөдөр өглөө) албан тушаалаа хүлээлгэн өглөө. Харин түүний өндөр сэнтийг залгамжлах болсон тус улсын шинэ Ерөнхийлөгч ноён Себастьян Пинераг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хүндэтгэлийн илдээ гардан авч байх үеэр нь Чилид ээлжит газар хөдлөлт болсон байна

Вазарийн архивын дуудлага худалдаа бүтэлгүйтэв

Мягмар гаригт дундад зууны үеийн зураач, зохиолч Жорж Вазарийн архивын дуудлага худалдаа эхлэхээсээ хэдхэн минутын өмнө бүтэлгүйтэв. Энэ тухай Италийн ”ANSA” мэдээллийн албанаас мэдэгдлээ. Уг архивын одоогийн эзэн болох Фестарийн гэр бүлийн өмгөөлөгчийн хэлснээр дуудлага худалдааны анхны үнэ 2,6 сая еврогоор тогтсоныг архивын эзэд огтхон ч зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Петербургийн иргэдэд Эрмитажаас муур үрчилж авахыг санал болгов

”Харимаар байна” аяны хүрээнд Санкт-Петербургийн удирдлагууд хотын иргэддээ хандан орон гэргүй тэнэмэл амьтадыг үрчилж авахыг гуйв. Мөн тэд Өвлийн ордон, Эрмитажаас муурнуудыг авах санал тавьсан байна.

Мадонна мэргэжлээ сольж үзэв

Америкийн дуучин бүсгүй загварын ертөнцөд хөл тавин загвар зохион бүтээгчээр ажиллаж үзэхээр шийджээ. Тэр хүүхэд болон өсвөр үеийхэнд зориулсан ”Material girl” нэртэй хувцасны коллекц бүтээсэн байна.

Дэлхийн кино театруудын орлого 30 тэрбумд дөхөж очжээ

2009 онд кино дэлгэцэнд гарсан кинонуудын мөнгөн орлого 2008 онтой харьцуулбал 7,6%-иар өсч 29,9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Орлогын ихэнх хувийг Ази номхон далайн орнууд түүний дотор Япон Хятад улс хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж