Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж оруулах чиглэлийг өгсөн гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан тоот илгээж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-д оруулах чиглэл өгсөн юм.

Элчин сайдын гэргий нар уулзжээ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудын гэргий нарыг өчигдөр орой хүндэтгэн хүлээн авч уулзжээ.

Төсвийн хуулиар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас Төсвийн тухай хуулийг шинэчлэх тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Ерөнхийлөгчийн Төсөв, мөнгө, татварын бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Дашдорж ажлын хэсгийн гишүүдийн хамт сэтгүүлчдийн асуултад хариулах аж.

Украин Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр Украин Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ю.В. Костенког Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж