Америкийн кино академ Оскарт нэр дэвшигчдийн нэг ”Шуурганы эзэн” киноны продюсеруудын нэг Картьег Оскар гардуулах ёслолд оруулахгүй байхаар шийджээ.
Германы телевизээр ирэх дөрөв дүгээр сараас эхлэн Берлин хот дахь Оросын мафийн тухай 10 ангит уран сайхны цуврал кино гарахаар болжээ.
Associated Press мэдээлснээр Суут хөгжмийн зохиолч Фредерик Шопенийн мэндэлсний 200 жилийн ойд зориулж Варшав хотын төв дэх Острожискийн ордонд Шопенийн музей үүдээ нээлээ.
”Gotta Have Rock and Roll” сайт нь Мадонна болон Майкл Жексон, ”Битлз”, Элвис Пресли, Боб Дилан, Жими Хендрикс, Дэвид Боуи, Рея Чарльз, ”U2” зэрэг алдартай хамтлаг дуучдын амьдрал уран бүтээлтэй холбоотой эд зүйлсийн дуудлага худалдаа ажлуулж эхэлжээ.
Оросын хөлбөмбөгийн ерөнхий дасгалжуулагч Гуус Хиддинк хэдийгээр ирэх 8 дугаар сарын 1-нээс Туркийн хөлбөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчаар очихоор болсон ч гэсэн Туркийн багийн өмсгөл бэлгэнд авахаас татгалзлаа.
Ванкуверийн өвлийн олимпийн хоккейн финалын тоглолтын алтан агшин буюу шийдвэрлэх мөчид Америкийн хаалганд шайб оруулсан Канадын багийн тоглогч Сидни Кроспигийн цохиур мод алга болжээ. Associated Press мэдээлснээр тоглолтын дараа цуглуулсан хэрэглэл дотор Кроспигийн цохиур мод болон хамгаалалтын хэрэглэл алга байжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны үзүүлэлтээр Оросын хөлбөмбөгийн баг нэг шат ахиж, 12 дугаар байранд оржээ. Энэхүү шинэчилэгдсэн жагсаалт нь FIFA-гийн албан ёсны сайт дээр гуравдугаар сарын 3-ны өдөр гарсан байна.