Орост бүх харгис багш нарын жагсаалтыг гаргана

Москвагийн прокурорын төв байр

Москвагийн прокурорын газар хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамт үзүүлсэн бүх багш нарын мэдээллийн банктай болох саналыг дэвшүүлэв. Прокурорын мэдээгээр 2007 оноос эхлэн сурган хүмүүжүүлэгч багш нарын зүгээс хүүхдүүдэд гаргасан ааш араншингийн тухай 52 хэрэгт шалгалт хийснээс 10 нь эрүүгийн шинжтэй хэрэг байв.

Сайн дурын гал сөнөөгчид Оросын 10 мянган сууринд гарч ирнэ

Гал сөнөөх албаны хяналтын хүрээлтгүй Оросын 10 мянга орчин сууринд сайн дурын гал сөнөөгчдийн баг байгуулахаар ОХУ-ын Онцгой байдлын алба төлөвлөж байна. Тус албаны дарга Сергей Шойгу энэ тухай Холбооны зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.

Украины парламент Засгийн газраа огцруулав

Украины Дээд рад гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд Юлия Тимошенког огцруулахын төлөө саналаа өглөө. Дээрх шийдвэрийн төлөө хурлын танхимд байсан 404 депутатуудын 243 нь санал өгсөн байна.

Нуранги доороос 79 хүнийг аварлаа

Чилийн Консепсьон хотын орон сууцны нэгэн нурсан байшингийн нуранги доороос амьд үлдсэн 79 хүн ба долоон цогцосыг гарган авчээ. Чилийн хоёр дахь том хот Консепсьон газар хөдлөлд хамгийн их нэрвэгдсэн юм.

Пакистаны арми “Аль-Кайда”-гийн газар доорх штабыг сэтгүүлчдэд үзүүлэв

Афганистаны хил залгаа Бажурын омгийн нутаг дэвсгэрт эзлэн авсан уулын агуй болон хонгилуудын цогцолборыг армийнхан сэтгүүлчдэд үзүүллээ. 156 агуйнаас бүрэлдсэн уг цогцолбор байгууламжуудыг “Аль-Кайда” бааз болон штаб болгон ашиглаж байжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулна

Гадаад харилцааны яам, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, бүсийн зөвлөлүүдтэй хамтран Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж ирсэн байна. Уг чуулга уулзалтыг ирэх

Тавантолгойг ашиглах бэлтгэл ажлын явцтай танилцана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд  зохион байгуулсан ажлынхаа талаар тайлагналаа. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл нь эдийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж