Спортын төв ордныг “эмчлэх” цаг болжээ

1940-өөд оны сүүлч, 1950 –иад оны эхэн үеэс Монгол Улсад их спортын төрлүүд хөгжиж эхэлсэн билээ. Удалгүй зарим нэг төрлөөр шигшээ баг байгуулагдан, спортын ордон, барилга байгууламж яахын аргагүй хэрэг болсон.

Роман Абрамович Какаг багтаа авчирна

Түүхэндээ анх удаагаа нэг улиралд хос цом хүртсэний дараа Лондонгийн “Челси” клубын эзэн, ОХУ-ын газрын тосны магнат Роман Абрамович дасгалжуулагч Карло Анчелоттиг “Реал Мадрид”-аас Какаг авчрах эрхээр шагнажээ. Британийн “Дэлхийн мэдээ” хэвлэлд мэдээлснээр Оросын олигарх энэ зуны арилжаа, наймааны цонх нээгдмэгц Бразилийн супер одыг “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд авчрахыг ногоон гэрлээр зөвшөөрөх гэнэ.

ӨАБНУ аюулгүй, амгалан газар уу?

Ирэх сард эхлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр олон тооны жуулчин Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс /ӨАБНУ/-ад ирэх гэж байгаатай холбоотойгоор тус улсын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар “BBC” агентлаг мэдээлж байна.

Сумын төвүүдийг интернэтэд холбоно

Найман аймгийн 34 сумын төвийг өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх тендерт “Мобиком”, “Скай Си энд Си” компаниуд шалгарсан байна.

Хүүхэд хууль бусаар авч гарахыг оролджээ

АНУ-ын шашны байгууллагын номлогч эмэгтэй 40 настай Лаура Силсби гэгч Гаитийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн гэр бүлүүдээс 33 хүүхдийг хууль бусаар авч гарахыг завдсан хэргээр хоригдсон байна.

Гандболын УАШТ эхэллээ

Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын 2010 оны оюутны аварга шалгаруулах гандболын тэмцээн өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн байранд эхэллээ. Тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжилж, дүнгээ гаргана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж