Монгол баялгаараа Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарна

Монгол улс байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Лондонгийн Хөрөнгийн бирж зэрэг олон тооны байгууллагуудаас санал хүлээн авч байгаатайгаа холбоотойгоор төрийн өмчид байгаа уул уурхайн баялгуудаа олон улсын зах зээл дээр гаргах гэж байна.

Хятад Киргизээс иргэдээ татаж дуусчээ

Хятадын Засгийн газар Киргизээс ард иргэдээ татаж үндсэндээ дуусчээ. Нийт 1300 хятад иргэнийг Киргизийн өмнөд нутгаас татаж байгаа бөгөөд хамгийн сүүлчийн хэсэг иргэдийг өчигдөр орой Киргизийн Ош хотын нисэх онгоцны буудлаас авч хөөрчээ.

Ш.Занданшатар суурин төлөөлөгчтэй уулзав

Гадаад харилцааны сайд Ш.Занданшатар өнөөдөр Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хатагтай С.Мюллерийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Л.Оргил итгэмжлэх бичгээ барив

Монгол Улсаас Лихтенштейний Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Л.Оргил 6 дугаар сарын 17-нд тус Вант улсын Өв залгамжлагч Хунтайж Алуа-д Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Элчин сайд Л.Оргилыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Хунтайж Алуа болон Лихтенштейний Гадаад хэргийн сайд хатагтай А.Фрик нар хүлээн авч уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж хуулинд гадаад нэр орох нь тийм ч зүйтэй биш хэмээн зарим гишүүн үзэж байгаагаа илэрхийллээ.

Чилид хөгжөөн дэмжигчдийг хүчээр номхруулжээ

Бараг хагас зуун жилийн дараа дэлхийн аваргын дэвжээнд ялалт байгуулсан Чилийн багийн хөгжөөн дэмжигчид тус улсын нийслэл Сантьяго хотод багагүй үймээн үүсгэсэн учир цагдаа нар нулимс асгаруулагч болон даралттай ус шүршигч ашиглан хөөрсөн олны үймээнийг даржээ. Мөн энэ үеэр 81 хүнийг баривчлан саатуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж