Дотоод хувцасны рекламын модель Үзэсгэлэнтэй хүмүүсийн нам байгуулсан тухай Metro хэвлэл мэдээлжээ.
Санзиана Буруяна гэх 23 настай моделийн хэлснээр “сайхан” хүмүүсийн нам нь Румынын нэр хүндийг өргөн жуулчдыг ихээр татахад тустай гэлээ.
Ираны цөмийн физикч эрдэмтэн Шахрам Амири (Shahram Amiri) ойрын үед АНУ-аас гарч нутаг буцах гэнэ. Түүнийг америкчууд хулгайлсан гэж Иран үздэг. Эрдэмтэн нутаг буцах гэж байгаа тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Филип Кроули мэдэгдсэн байна.
Италийн мафийнхан сүүлийн үед Германы нутаг дэвсгэр дэх ажиллагаагаа ихээхэн өргөжүүлсэн гэж Bild сонин немцийн тусгай албадын нууц илтгэлээс иш татан мэдээлжээ.
“Цайлах” хөдөлгөөнийхөн Айова мужийн Мэсон хотод ерөнхийлөгч Барак Обамаг Адольф Гитлер ба Владимир Ленинтай адилтгасан рекламын самбар босгожээ.
Калифорни мужийн захирагч Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) мужийн хувьд чухал гэсэн гэрийн тэжээмэл тахианд аз жаргалтай амьдралыг баталгаажуулсан, тэдний эрхийг хамгаалсан хуулинд гарын үсгээ зуржээ.
Хэн нэгэн цувралаас……