Серена хөлөө гэмтээжээ

Саяхан болж өнгөрсөн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Уимбльдон”-оос аваргын цом хүртсэн Америкийн теннисчин Серена Уильямс ресторанд хооллож байгаад хагархай шилэнд хөлөө зүссэн учир хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй болсон гэнэ.

Финалын тоглолтын бөмбөг зарагджээ

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын Испани болон Голландын багийн тоглолтод ашигласан “Jo’bulani” бөмбөгийг дуудлага худалдаагаар 74 мянган ам.доллараар испанийн хөгжөөн дэмжигч худалдан авчээ.

Гандан буурахгүй Lindsay

Согтуугаар машин жолоодсон хэргээсээ болж, архины албадан эмчилгээ, 90 хоног хоригдох ял аваад буй дуулианы эзэн Lindsay Lohan алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимсээр байна.

108 настай эхнэртэйгээ эвлэрэв

Малайзи эмэгтэй Вук Кандор (Wook Kundor), сайхан 108 насны ойгоо тэмдэглээд өөрийн 38 настай нөхөртөйгөө нийллээ. Нөхөр нь хар тамхины хамаарлаас Куала-Лампурын эмнэлэгт сайн дураараа эмчлүүлжээ.

Вашингтондоо л хүчтэй газар хөдлөв

АНУ-ын нийслэлд, Колумбийн тойрогт энэ нутгийнхаа хувьд хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. Чичирхийллийн хүч нь 3,6 балл байсан гэнэ.

Симон Боливарын булшийг нээв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес, Латин Америкийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний баатар Симон Боливарын шарилыг нээхэд байлцлаа. Баатрын цогцсын үлдэгдлийг судлан түүний үхлийн шалтгааныг тогтоохоор болсон байна.

“Bank of America” 3 тэрбумын ашиг олжээ

АНУ-ын хамгийн том банкнуудын нэг “Bank of America” ашиг орлогынхоо тайланг гаргасан бөгөөд хоёрдугаар улирал Нью-Йорк хотод төвтэй тус банкны хувьд эрүүл байсан байна.

Казахстан Киргизид барилгын материал, түлшээр тусална

Үймээнд нэрвэгдсэн Киргизид барилгын материал цахилгаан станцын түлш нийлүүлэх болсон тухайгаа Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр хэлжээ.

Алсын тусгалын далавчит пуужинг бүтээв

Өмнөд Солонгос “газар-газар” ангилалын Hyunmoo-3C далавчит пуужинг бүтээсэн байна. Шинэ зэвсэг Хойд Солонгосын нутаг дахь цэргийн болон цөмийн байгууламжид цохилт хийх чадвартай ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж