Тэрбум гаруй ам.долларын тусламж авна
Олон улсын санхүүгийн институтууд Киргизийн эдийн засгийг сэргээхэд 1,1 тэрбум ам.долларын тусламж өгөхөөр болсон байна. Өмнө нь тус орны Сангийн сайд Чоробек Имашев, Бишкект болсон донор орнуудын чуулга дээр долдугаар сарын 27-нд ярихдаа Киргизийн хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тэрбум гаруй доллар хэрэгтэй гэсэн байв.
2010-07-29