Пентагон Иранд довтлохоор бэлтгэж байжээ

Иранд довтлох төлөвлөгөөтэй гэдгээ АНУ анх удаагаа хүлээн зөвшөөрөв. Хэрэв Тегеран Баруунтай сөргөлдөөнөө үргэлжлүүлэн явуулах аваас Ираны асуудлыг хүчээр шийдэх боломжийг Пентагон авч үзэж байгааг Жанжин штабын дарга нарын товчооны тэргүүн адмирал Майк Маллен мэдэгдсэн тухай Associated Press мэдээлжээ.

ХАМАС-ын даргын гэр дэлбэрэв

Газын зурваст ХАМАС-ын нэгэн даргын гэрт дэлбэрэлт болж 24 хүн шархадсан тухай орон нутгийн мэдээний эх сурвалжийн дагуу Reuters мэдээлжээ.

Түймрийн талбай ихсэв

Наймдугаар сарын 2-ны мэдээгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт 7000 мянга орчим түймрийн голомт байгаа бөгөөд гал 500 мянган га газрыг түймэрдэж байна хэмээн ”Интерфакс” агентлаг Онцгой байдлын яамны хямралын байдлын үндэсний төвийн тэргүүн Владимир Степановын ярианаас иш татан мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж