Тайландад Засгийн газрын нисдэг тэрэг унах үеэр таван хүн үрэгдсэн байна. Энэ тухай CNN наймдугаар сарын 18-нд мэдээлжээ.
Хятадын хойд нутагт нисдэг тэрэг сүйрсэн тухай Associated Press мэдээлэв.
Вьетнамын нийслэл Ханой хотноо сургуулиудын ойролцоо интернэт кафе нээх зөвшөөрөл өгөхгүй.
Дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч Toyota концерн машинаа Иранд нийлүүлэхээ зогсоож байна. НҮБ ба ба АНУ, Европын холбооноос Иранд авч байгаа хориг арга хэмжээтэй холбогдуулан уг шийдвэрийг тус концерн гаргав.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Роберт Гейтс өөрийн албан тушаалаа ирэх жилд өгнө гэж албан ёсоор мэдэгдсэн байна.