Хятадын галт тэрэгний хоёр вагон голд унав

Хятадад борооны улмаас газрын нүүлт үргэлжилсээр байна. Шаньси ба Сычуань мужуудын холбосон төмөр замын гүүрний хэсэг үерт нурах үеэр түүгээр өнгөрөх гэж явсан галт тэрэгний хоёр вагон голд унажээ.

Польш автомат үнээтэй болов

Польшийн нэгэн хотын гудамжинд автомат үнээг тавьжээ. Түүнийг “мөнгөөр тэжээсний” дараа нэг литр цэвэр хольцгүй жинхэнэ шинэ сүүг авч болох гэнэ.

Израиль-Палестины хэлэлцээрт Обама оролцоно

Америкийн их сурвалжийн мэдээгээр Ойрхи Дорнодын дөрвөл зуучлагч Нетаниягу ба Абу-Мазен хоёрыг ирэх сарын 2-нд эхлэх хэлэлцээрийн өмнө Вашингтонд урин санал бодлоо солилцох гэнэ.

Орост хүйтний урсгал ирж байна

Агаарын хүйтэн фронт Оросын төв хэсгийн ер бусын халууныг бууруулж Москва хотыг утаа униараас арилгана. Нэлээд хүйтэн салхи ба бороо нь Москва орчмын түймрийг нэг мөр унтраахад тус болно. Бусад гал түймрийг дарахад ч хэрэгтэй аж.

Эмэгтэйчүүд бага цалинтай

Нэгэн судалгаагаар британи менежер эмэгтэйчүүд ижил ажилтай эрчүүдээс бага цалин хөлстэй нь тогтоогдсон байна.

Наймдугаар сарын 21

-Латви улсын дурсгалт өдөр. Латвийн парламент 1922 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Латви улсын статусын тухай анхны Үндсэн хуулиа баталсан байна.

Шилдгүүд нэгэн дор

Монголын симфони хөгжмийн шилдэг бүтээлүүдээр цомог бичүүлжээ. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн суут зохиолчид Э.Чойдог, З.Хангал, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Ж.Чулуун,Ц.Намсрайжав нарын агуу бүтээлүүд нэгэн цомогт эгшиглэн та бидний гар дээр тун удахгүй ирэх гэж байна.

270 мянган га-д буудай тариалжээ

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар ХХААХҮ-ийн дэд сайд Жанимхааны Саулетэй ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж