Овоолго шороо орчныг бохирдуулж байна

Барилга байгууламж барих, өргөтгөх ажлын явцад үүсгэсэн овоолго шороогоо тэгшлэх, газрын гадаргууг засаж сайжруулах, хөрсжүүлэх, ургамлын нөмрөгийг сэргээх зэрэг ажлууд орхигдсоор ирсэн байна. Мөн газар доорхи инженерийн шугам сүлжээ бүхий газрууд эзэнгүйдэж, дээр нь барилга байгууламжууд баригджээ.

Оготно устгалд хяналт тавьжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 308 тоот захирамжийн дагуу үлийн цагаан оготны устгалыг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хоногийн хугацаанд бэлчээрийн 40.0 мянган га талбайд энгийн механик, биологийн аргаар хийжээ.

Технологийн сургууль шүүмжлэлд өртөв

Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим ээлжит “Коктейльтэй уулзалт”-аа зохион байгуулж, ШУТИСургуулийн Өвөрхангай аймаг дахь салбар Технологийн сургуулийн багш нар оролцлоо.

Шүлхийн өвчлал намжмал байна

Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн суманд сүүлийн хоногуудад шүлхий өвчнөөр мал нэмж өвчлөөгүй ба нийт 123 мал шүлхий өвчнөөр өвчилснийг устгаж булж ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Дорнодын шүүхийнхэн алжаал тайлах өрөөтэй боллоо

Дорнод аймгийн шүүхэд 30 гаруй жил шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас эхлэн Хэрлэн сумын болон Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж амьдарч байсан Х. Цэсмаагийн хань, үр хүүхдүүд нь өөрийнх нь ажиллаж байсан өрөөг бүрэн тохижуулж тавилга техник хэрэгслээр хангаж шүүхийн хамт олонд ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж