Японы”Диснейлэнд” дахин нээгдэв

Газар хөдлөлт, цунамигийн дараа түр хаагдаад байсан Японы ”Диснейлэнд” баасан гаригт нээгдэв. Нээлтийн өдөр паркт 10 мянга орчим хүн иржээ. Тэднийг Микки Маус угтан авлаа.

Францчуудад НҮБ-ын тогтоолын хүрээ багаджээ

Францын Батлан хамгаалахын сайд Жерар Лонге дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдэхдээ Ливийн талаар гаргасан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолын эрх мэдлийн хүрээнээс Франц, АНУ ба Их Британи хэтрэн гарах гэж байгааг хэлжээ.

Байгалийн гамшгаар есөн хүн үрэгдэв

АНУ-ын төвийн мужуудаар дөрөвдүгээр сарын 14-15-нд дайрсан аянга цахилгаантай аадар болон хар салхины улмаас наад зах нь есөн хүн амиа алдаад байна гэж Associated Press мэдээлжээ.

60 мянган тээврийн хэрэгслийг оношилжээ

Улсын хэмжээнд 260 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношлогоонд ороод байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 16

Анатоль Франс гэдэг Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдаршсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгаар дархлагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж