Байгалийн гамшгаар есөн хүн үрэгдэв

АНУ-ын төвийн мужуудаар дөрөвдүгээр сарын 14-15-нд дайрсан аянга цахилгаантай аадар болон хар салхины улмаас наад зах нь есөн хүн амиа алдаад байна гэж Associated Press мэдээлжээ.

60 мянган тээврийн хэрэгслийг оношилжээ

Улсын хэмжээнд 260 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношлогоонд ороод байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 16

Анатоль Франс гэдэг Францын зохиолч Анатоль Франсуа Тибогийн уран зохиолын нэр нь юм. Тэрээр 1920-иод онд дэлхийд алдаршсан бөгөөд Францын уран зохиол, соёлд түүний нэр хүнд халдашгүйгаар дархлагджээ.

Орост саятан хот алга болов

Хүн амын тоо нь саяас давсан Оросын хотуудын тоо нэгээр буурч 12 болжээ. Өнгөрсөн жилд явуулсан хүн амын тооллогын дүнгийн урьдчилсан мэдээнд ингэж өгүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж