Г.Занданшатар нууц мэдээлэл танилцуулжээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлаж хуралдуулсан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь нууцийн зэрэглэлтэй байсан тул хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэнгүй.

“Хаврын баяр” зургийн уралдаан дүнгээ гаргажээ

Нэгээс арваннэгдүгээр ангийн ангилал бүрээс шилдэг гурван зураач тодруулсан. Нэгдүгээр ангийнхан дотроос хамгийн шилдгээр “Үй цай” сургуулийн сурагч Б.Эрдэнэ, хоёрдугаарт “Оюуны төв”-ийн М.Анар, 29 дүгээр сургуулийн сурагч Ш.Золбоо гуравдугаар байр эзэлжээ.

Кондолиза Райс “30 Rock”-д тоглоно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс “30 Rock” хэмээх олон ангит кинонд тоглох гэж байгаа тухай “The Huffington Post” сонинд мэдээлжээ.

Lily Allen зургадугаар сард хуримлана

Дуучин Lily Allen удаан жил хамт амьдарсан найз залуу Sam Cooper-тай ирэх зургадугаар сард хуримаа хийхээр болжээ. Хосуудын хуримын бэлтгэл ажил бараг дуусаад байгаа ба их хэмжээний зардал гаргасан нүсэр хурим хийхгүйгээр шийджээ.

“Харанга”-ын Лхагваагийн бэлэг

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан “Харангын Лхагваа” цомог худалдаанд гарсан цагаасаа эхлэн “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтад эхний тавт жагссаар байна.

Өнөөдөр П.Сэрдамбын төрсөн өдөр

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж