Сүхбаатарын талбайгаас морьдыг гаргалаа

Сүхбаатарын талбайд буудалласан “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг хөдөлгөөнийхөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдаас өгсөн үүргийн дагуу морьдоо талбайгаас түр хугацаагаар гаргасан байна.

Сэжигтнүүдийг нүүлгэн шилжүүлж дууслаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж дууссан шинэ “Цагдан хорих” төв рүү өчигдөр 10.00 цагаас эхлэн Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвийн 600 гаруй сэжигтэн, яллагдагчийг нүүлгэн шилжүүлж оройн 18.00 цагт дуусчээ.

Дөрөвдүгээр сарын 24

Францын нэртэй загвар бүтээгч Жан-Поль Готье 1952 оны дөрөвдүгээр сарын 24-нд төржээ.

Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлнэ

“Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах “Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх нь” сэдэвт хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалтын нээлтийн ажиллагаа маргааш 10.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд болно.

Осол гарч, дөрвөн хүн нас барлаа

Өнгөрөгч баасан гаригт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт хүн тээвэрлэж явсан ЗАА 62-82 дугаартай “Зил-131” автомашин онхолдож, дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёр нь хүнд гэмтэл авчээ.

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 18-22-ны өдөр үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 50 ХК-ийн 610.5 мянган ширхэг хувьцааг 671.8 сая төгрөгөөр арилжлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж