П.Даш Ганц худагт хоригдож байна

ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэд одоогоор Цагдан хорих 431 дүгээр ангид хоригдож байгаа юм байна.

Өгөөжийн уулзварыг хаалаа

Үндсэн хуулийн гудамжинд Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнийн 23.00 цагаас энэ сарын 25-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, замын хучилтын ажил гүйцэтгэж эхэлжээ.

Хүүхдүүд эмчийн үзлэгт хамрагдлаа

Энэ арга хэмжээнд 74 хүүхдийг хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, дархлаажуулалтанд хамруулснаас гадна шаардлагатай витаминаар хангажээ.

Усан хангамж, цэвэрлэх байгууламж сайжирчээ

Бас Хараа голын усны нөөцийн чиглэлээр Момо төслийг хэрэгжүүлж, Дархан, Шарын гол, Орхон сумын цэвэр бохир усны байгууламжийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж