Гацууртыг ашиглавал Ноён уул сүйтгэгдэх үү?

“УИХ Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахыг зөвшөөрвөл ашиглалтын шатанд Ноён уул сүйтгэгдэж, Хүннүгийн булшнууд үгүй болох эрсдэлтэй тулна” гэж “Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхөн мэдэгдсэнийг УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжээд байна.

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Чулуунтогтохын мэдээллийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Хорих ангиудад судалгаа хийжээ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад 2014 онд гарсан гэмт хэргийн талаарх судалгааг хийсэн байна.

Конвенциудыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж