Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээгээ авна
ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ.
2015-06-10