Их насны морьд эргэлээ

Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэлээ. Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан байна.

Хоёрын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна.

Хүчит бөхийн нэгийн даваа өндөрлөв

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө.

Урианхай харвааны шилдгүүд тодров

Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны дүн гарчээ. Урианхай сурын харвааны нэгдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын иргэн, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 28 оноогоор тэргүүлсэн байна.

Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж