Сагсчид Чилийн багтай тоглоно
БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXVIII наадамд оролцож буй манай эрэгтэй сагсчид өнөөдөр Чилийн багтай тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлнэ.
2015-07-12
БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXVIII наадамд оролцож буй манай эрэгтэй сагсчид өнөөдөр Чилийн багтай тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.30-д эхэлнэ.
Хурдан соёолонгийн тоосонд дарагдах гэсэн наадамчин олон Хүй долоо худгийг зорьсоор байна. 230 орчим хурдан соёолон гарааны зурхайгаас эргэлээ.
Мөн наадамчин олон нэмэгдэж байгаа Хүй долоо худагт цагдаагийн 22 байгууллагын 3500 албан хаагч, Хууль сахиулах их суруулийн 500 сонсогч хамгаалалтад гараад байна.
Өчигдрийн байдлаар зам тээврийн дөрвөн осол гарч, долоо хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа.
Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр Монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин түмэндээ баярын мэндчилгээг хүргэсэн юм.
Мөн зургаа давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх Нямаагийн Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Бат-Очирын Одгэрэл нарт тус тус Монгол Улсын харцага цол олголоо.