Амжилттай болон амжилтгүй хүмүүс зуршлын ялгаатай

Хүн бүхэн амьдралдаа амжилт гаргахыг хүсдэг. Хэн ч оршин буй үгүй нь эргэлзээтэй амьдралаар амьдрахыг хүсдэггүй. Амжилттай хүмүүс маш олон дадал зуршлуудаа бусадтай хуваалцсаар ирсэн. Тиймээс бид амжилт гаргаж чаддаг болон чаддаггүй хүмүүсийн ялгааг зурган мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Эх сурвалж: biznetwork.mn

Хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ орлоо

Өмнөговь аймаг боловсролын салбартаа 23,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж, хүүхэд залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд сургууль завсардалт үгүй болж, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрч, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92,9 хувьд хүрсэн үр дүн гарлаа. Хүүхдүүд монголын ирээдүй. Тэд хамгийн орчин үеийн, хамгийн ая тухтай сайхан орчинд сурч боловсрох хэрэгтэй. Энэхүү эрхэм зорилгын дор боловсролын салбарта

Аюулд орвол алгаа ашиглаарай

Фэйсбүүк сүлжээгээр алгаа хар цэгээр будсан хэн нэгний зургийг та ойрын үед харсан ч учрыг нь ойлгоогүй явж байгаа бол энэ нь тун ч хэрэгтэй санаачлага гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Энэхүү аяны гол санаа нь хэрвээ та хэн нэгний нүднээс далд хүчирхийлэлд өртөөд байгаа бол, хэн нэгэн таныг заналхийлж айлгаж байгаа боловч өөрийгөө хамгаалах ямар ч аргагүй байдалд орсон үедээ дэргэд байгаа эсвэл хажуугаар тань зөрж өнгөрөх хэн нэгэнд дохио өгөх арга юм. Тиймээс хэрэв та энэхүү үйл явдлын гэрч болвол ш

Долларын ханш дахиад ч буурчээ

“Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 1973 төгрөгөөр худалдан авч, 1975 төгрөгөөр борлуулж байна. Өнгөрсөн сард ам.долларын ханш зогсолтгүй өссөөр гуравдугаар сарын 30-нд 2050 төгрөг даваад байсан юм. Тэгвэл Засгийн газар олон улсын зах зээл, банк санхүүгийн байгууллагаас өнгөрсөн сард нийт 750 сая ам.долларын хөрөнгө татаж ам.долларын урсгалыг сайжруулснаар валютын ханш ийн суларч эхэллээ.  Т.НОМИН

Өнөө шөнө шуургатай

Өнөө шөнө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэж Ус цаг уур, орчны мэдээллийн төвөөс мэдээллээ. Тиймээс иргэд хөдөө орон нутагт зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулав. Түүнчлэн малчид малаа ойрын бэлчээрт гаргах, хүүхэд, настныг малд явуулахгүй байх нь зүйтэй гэж ОБЕГ-аа

Мал эмнэлгийн салбарт Литва улстай хамтарна

Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Литва Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Маркулионитыг өнөөдөр /2016.04.20/  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.  ХХАА-н сайд Р.Бурмаа хамтын ажиллагааны хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэл,  технологийг Литва улсын  туршлагаас судалж, Монгол Улсад нутагшуулах

БНКУ-ын парламентын гишүүн Ставро Эвагороуг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.04.20/ Бүгд Найрамдах Кипр Улсын парламентын гишүүн, Санхүү, төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Эвагороуг хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, ноён Ставрос Эвагороуг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Европын парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс 2016 онд гадаад арга хэмжээний хүрээнд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэд

Р.Гончигдорж Евразийн орнуудын парламентын дарга нарын анхдугаар зөвлөгөөнд оролцов

Оросын Холбооны Улсын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын дарга Чон Ый Хва нарын санаачлагаар Евразийн бүс нутгийн орнуудын парламентын дарга нарын анхдугаар зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Москва хотноо болов. Тус зөвлөлгөөнд Монгол, Орос, Солонгос, Афганистан, Армен, Азербайжан, Беларусь, Вьетнам, Индонез, Иран, Казахстан, Киргиз, Хятад, Камбож, Пакистан, Тажикистан, Тайланд, Филиппин, Энэтхэг зэрэг 19 орны парламентын төлөөлөгчид оролцов.

Хоёр настай охин тогонд цохиулж нас баржээ

Улаанбурхан өвчин тархаж, нялхасын эндэгдэл нэмэгдэхийн зэрэгцээ эцэг эхийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол гарч байгааг цагдаагийн газраас сануулж байна. Өнгөрсөн сард дөрвөн настай хүү нохойд хазуулж амиа алдсан хэрэг гарсан бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд дахин нэг нялх үр амь насаа алдлаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дөрөвдүгээр багт амьдардаг хоёр настай охин гэртээ тогонд цохиулж нас баржээ. Уг хэргийг од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж