MSE ALL индекс 0.99 хувиар буурчээ

Монголын Хөрөнгийн биржийн 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I”  “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 67,741 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 77,695,428.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 781.36 нэгж болж 0.99%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,290,001,521,782.00 төгрөг боллоо. ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Нийслэл шилэн дансны мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор хялбаршуулан мэдээлдэг болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг “Ил тод байдал сан” ТББ ний

Нийслэлийн олон орлогчийг цөөлөхийг шаарджээ

“Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд түүний орлогч Н.Буяндалай, Н.Батаа, Ц.Гантөмөр нарын зургаан даргыг огцруулахыг шаардсан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу өнөөдөр /2016.04.22/  цуглаан зохион байгуулахаар хандсан боловч хуульд байхгүй шалтгаанаар хоригложээ. “Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооны гишүүн Г.Баярсайхан “Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрх зөрчигдөж байна. Гадны улсуудад уулзалт болж

Канад 2017 оноос марихуаны хэрэглээг зөвшөөрнө

Канад 2017 оноос марихуаны хэрэглээг хууль ёсны болгох хуулийг хэлэлцэхээр болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Жейн  Пилпот мэдэгджээ. Дэлхий нийтийн хар тамхитай холбоотой асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр Канадын Эрүүл мэндийн сайд  “Хар тамхитай холбоотой асуудлууд дэлхийн улс орнуудын хамгийн тулгамдсан асуудлын нэг боловч бид хүүхэд залуучуудаа хар тамхины аюулаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм хууль шинээр боловсруулах нь хамгийн з

“iPhone 5C”-д нэвтрэхийн тулд хакеруудад 1.3 сая ам.долларыг төлжээ

Террорист халдлагын сэжигтний “iPhone 5C” утсанд нэвтрэхийн тулд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ хакерын бүлэгт 1.3 сая ам.долларыг төлсөн гэнэ. Гэвч Холбооны мөрдөх товчоо шүүхэд зарга үүсгэж, өндөр үнэ төлөн байж “iPhone 5C” утсанд нэвтэрсний хариуд халдлагын сэжигтэнтэй холбоотой ямар чухал мэдээлэл олж авсан нь тодорхойгүй. Өмнө нь “Zerodium” цахим хамгааллын фирм “Apple” компанийн “iOS 9” үйлдлийн системийн сул талыг нэг сая ам.доллараар худалдана хэмээн мэдэгдэж байв. Холбооны мөрдөх т

УИХ-ын дарга Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд эрхэм зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Ази, Европын Парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ. Тэрбээр дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг цаашид хадгалах нь Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд чухал хөшүүрэг болно хэмээн үзэж буйгаа

Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино Пиметел тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав. Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хуралд дахь Монгол-Филиппиний парламентын бүлгийн дарга Д.Сумьяабазар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Филиппин Улсын Парламентын гишүүн Акуилино П

Буянт-Ухаа спортын ордон руу автобус үйлчилж байна

Монгол улсад анх удаа болж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ. Буянт-Ухаа спортын ордонд болж буй “The first “Last-Chance” (Эхний сүүлчийн боломж) тэмцээн ням гаригт өндөрлөнө.  Өнөөдрөөс эхлэн Буянт-Ухаа спортын ордон руу автобус үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр 15.00, 16.00, 17.00 цагуудаас Спортын төв ордноос нийтийн унаа үйлчилж байна.  Тэмцээний нээлтийн ажиллагаа 17.30 цагаас эхлэх бөгөөд сонгомол бөх

Пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болголоо

Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндс

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.04.22/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж