Ази-Европын парламентын түншлэлийн Төслийн хорооны хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд болох хэд хэдэн цуврал арга хэмжээний эхнийх нь юм. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Бэлтгэл хурал өчигдөр /2016.04.21/ 15 цаг 30 минутад Төрийн ордны хуралдааны “Жа

ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.21/ Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Жамсуев, А.Ворфоломеев, Төрийн Думын дарга А.Тарнавский, Н.Макаров нарыг хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын гишүүдэд Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ын хүрээнд зохион бай

З.Энхболд БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Гадаад хэргийн хорооны дэд дарга хатагтай Жао Шаохуа тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга хатагтай Жао Шаохуад Ази, Европ

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна

Ерөнхий сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, Увс аймагт 2,3 тэрбум төгрөгөөр оношилгооны төв байгуулжээ. Энэ төв ажиллаж эхэлснээр Улаабаатарыг зорьж гуравдугаар шатлалын эмнэлэгт явж үзүүлдэг өвчтөний тоо буурчээ. 2013 оны эхний 10 сарын байдлаар  3000 орчим хүн Улаанбаатар хот руу оношилгоо, эмчилгээнд явдаг байсан бол 2014 онд энэ тоо хоёр дахин багасчээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тас

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараагаар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажил байдлаа танилцууллаа. Увс аймагт өнөөдрийн байдлаар 80,9 мянган хүн ам оршин сууж байгаа нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Иргэдийн мөнгөн хуримтлал сүүлийн жилүүдэд тогтмол өсч 2011 онтой харьцуулахад 33,8 тэрбум төгрөгөөр өссөн. Мал аж ахуй, газар тариалан голлох салбар хэдий ч хөнгөн үйлдвэр, ху

Ч.Сайханбилэг: Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг Монгол Улсын агаарын тээврийн болон дэд бүтцийн хөгжлийн том зангилаа болох учиртай. Бид иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд орох нэгэн чухал үйл явдлын гэрч болж байна. Ховд хотын нисэх буудалд том оврын онгоц анх удаа газардлаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МИАТ компанийн БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ. Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ аж

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баруун аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 4 дүгээр сарын 21-23-нд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрээр өнөөдөр Ховд аймагт Боинг-737 онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд оролцоод, Увс аймагт хүрэлцэн очлоо.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Увс аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажлаа танилцуулсны дараа бүтээн байгуулалтын ажлууд, цэнгэлдэх хүрээлэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 10.00 цагаас: 1.Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна; -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ

Цэц өнөөдөр сонгуулийн хуулиар хуралдана

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтаар гаргасан иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн Цэц өнөөдөр 9.30 цагаас авч хэлэлцэнэ. Иргэд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн

СоцИнтернийн эмэгтэйчүүд өнөөдөр УБ-т чуулна

Улаанбаатар хотноо болох СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр “Blue sky” зочид буудалд эхэлнэ. “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох юм. Хуралд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” “То

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж