Авто сургуулийн замыг шинэчлэхийг хүсэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрсөн баасан гаригт 60 гаруй гомдол санал иргэдээс иржээ. Үүнээс түүвэрлэвэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Толгойт руу явах зам буюу хуучнаар авто сургуулийн автобусны буудлаас эхлэх зам олон жилийн эвдрэл гэмтэлд орсноос машин зорчиход эд ангийг нь эвдэхээс эхлээд олон бэрхшээл учруулж байгааг иргэн мэдүүлжээ. Тодруулбал, №1604221643 дугаараар хандсан зочин “ СХД-ийн 21-р хороолол Толгойт хүртлэх замыг засах хэрэгтэй байна.Машин явах болом

Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийг тохижуулна

Жүжигчин Г.Ундармаа өнгөрөгч баасан гаригт тохижилт хийсэн ээлжит эмнэлэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийг хүлээлгэж өгсөн. Тэгвэл дараагийн ээлжид Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг тохижуулж өгөхөөр төлөвлөжээ. Түүний хувьд өдгөө таван эмнэлгийг “Итгэлийн танхим” ТББ-ынхаа хүрээнд, олны хандив, өөрийн хичээл зүтэлээр тохижуулаад байгаа билээ. Тухайлбал: 1. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч, тохижуулах ажлын

Д.Хүдэрбулга Грекийн бөхтэй барилдана

Монгол Улсад анх удаа болж буй зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”“Эхний сүүлийн боломж” тэмцээн өнгөрөгч баасан гаригт Буянт-Ухаа спортын ордонд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж, нийт 12 олимпийн эрхийн эзэд тодорсон. 

ЭЕШ-ын бүртгэл маргааш дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон

ЭМЭГТЭЙ: Долоон орны 12 тамирчин РИО-гийн эрхээ авчээ

Монгол Улсад анх удаа болж буй зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”“Эхний сүүлийн боломж” тэмцээн өнгөрөгч баасан гаригт Буянт-Ухаа спортын ордонд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн. Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж, нийт 12 олимпийн эрхийн эзэд тодорсон.  Манай улсаас эмэгтэй 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намууцэцэг нар өрсө

Шилжилт хөдөлгөөнийг ирэх долоо хоногт хаана

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох учиртай. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байна. Өнөөдр

Эмч нарын хариуцлагыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Эрүүгийн шинэ хуульд эмч алдаа гаргасан тохиолдолд хариуцлагыг нь өндөржүүлсэн билээ. Гэвч зарим эмч нарын зүгээс ажиллах орчин нөхцөлийг сайжруулаагүй, ачаалалтай, тоног төхөөрөмж тааруу нөхцөлд “шоронжсон” хууль хэрэгжүүлж байна хэмээн эсэргүүцсээр байгаа. Тэгвэл шинэ хууль, эмчийн хариуцлагын тогтолцооны асуудлаар салбарын яамнаас ирэх долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хуулийн байгууллагынхан, эмч нараас бүрдэх том хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж асуудлыг шийдвэрлэх юм байна. Дашрамд

Их Британи Европын холбоог орхих уу?

Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт Европын холбооны тухай баримтуудыг хүргэж байна.  Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад ирэх зургадугаар сарын 23-нд Европын холбооноос гарах эсэхээр санал асуулга явуулна. Өмнө нь 1975 онд ийм санал асуулга явуулахад Их Британийн иргэдийн 67 хувь нь Европын холбоонд үлдэхийг дэмжиж байжээ. Европын холбооны бүх 28 орны ДНБ-ны нийлбэр /Дотоодын нийт бүтээгдэхүүн/ 18.5 тэрбум евро аж. Их Британи 2015 онд Европын холбоонд 8.5 тэ

НӨАТ-ын сугалаа маргааш явагдана

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд дөрвөн сар болж байна. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын баримтаа цуглуулан сугалаанд оролцоод нэлээд олон хүн азтан болсон. Ес дахь удаагийн тохирол маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-нд MNB нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох худалдан авалтын баримтаар шалгаруулах юм. Т.НОМИН

Барак Обама Хирошимад очно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улс дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш энэ хотод айлчлах гэж буй анхны ерөнхийлөгч болно гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусах дөхсөн Барак Обама ирэх сард Хирошимад айлчлахаар төлөвлөсөн нь “цөмийн зэвсэггүй дэлхий” кампанит ажлаа урагшлуулах нэг алхам юм. Барак Обама ирэх тавдугаар сарын 27-нд Мие мужид цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж