Ардчилсан хувьсгалын дараа төрсөн 91 залуу МАН-д элслээ

Нийслэлийн намын байгууллага байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагналаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн 91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, нам

Туркийн Элчин сайд лекц уншлаа

Туркийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад айлчлан, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн соёлын өдрүүдийн хүрээнд олон сонирхолтой үйл явдал өрнөж байна. Туркийн кино долоо хоног “Тэнгис” кино театр болж буйн дээр Турзийн хүүхдийн баярыг Монголд тэмдэглэж, нийслэлийн таван су

Маргааш Майдар эргэх ёслол болно

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард “Майдар эргэх их ёслол”-ыг үйлддэг байна. Энэ өдөр нь маргааш /04.28/ бөгөөд 10 цагт эхлэх юм байна. Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, Майдар бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг ажээ.   Энэхүү ёслолын үеэр Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэ

Нууцаар мөрдөн шалгаж болох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хурааж байна. Санал хураах шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулийн төсөл дэх зургаа дахь заалтаар бусдын гар утсыг зөвшөөрөл авалгүйгээр чагнаж болох нь. Энэ чинь юу гэсэн үг вэ. Хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнд ажлын хэсгийнхнээс хариулт авах шаардлага байна” гэв. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Нууцаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон ч шүүхийн зөвшөөрөл ав

Зөгийчид балаа Япон руу экспортолно

Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик нь гэж зөгийчид тайлбарлалаа. Гадны улсууд Монголын зөгийн балыг авах  хүсэл их байдаг. Гэтэл монголчууд өөрсдөө импортын зөгийн бал түгээмэл хэрэглэдэг. Иймээс төрөөс зөгийчдийг дэмжсэн бодлого явуулж, импортын зөгийн балын татварыг нэмэх бүр цаашлаад хориглох шаардлагатай тухай зөгий үржүүлэгч Т.Шижиртуяа ярив.  Түүний эрхэлдэг “Арга гангат” зөгийн аж ахуй өнгөрсөн жил 10-15 тонн

Хүүхдээр гуйлга гуйлгавал 500 мянган төгрөгөөр торгоно

Өлгийтэй хүүхдээ тэврэн гуйлга гуйж суух, эсвэл бага насны хүүхдийг дуу дуулуулан мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буй эцэг эхийг нийслэлийн хүн олонтой аль ч гудамжнаас харж болно. Хотын төв болоод 3,4 дүгээр хороолол орчимт гуйлга гуйх хүүхдүүд сүүлийн үед олширч байгаа. Тэгвэл есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 500 мянган төгрөгөөр эцэг эх, асран хамгаалагч, гуйлга гуйлгасан хүнийг торгохоор хуульчилжээ. Уг нь хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгох, ашиг

Мэргэжлийн балетын анхны продакшн байгуулагджээ

Дөрөвдүгээр сарын  29  буюу Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид анх удаа “NOMADIC BALLET PRODUCTION” байгуулснаа албан ёсоор зарлаж,  анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгохын учир нь театрын сонгодог уран б

Н.Лхамсүрэн: ОХУ-ын бөхчүүд томоохон өрсөлдөөнийг гаргаж эхэллээ

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос анх удаа мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн анхдугаар тэмцээнд нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөний дотор Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон багтсан юм. Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нарын үндэсний бөхчүүд барилдлаа.  Тэмцээний 49-56 насны ангиллын 76 кг-ын жинд Канад улсын Ванкувер хотод оршин суудаг, тус улсын үндэс

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ.   Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах юм. Үдээс өмнө эл хуулийн хэлэлцүүлгийг хийсэн ч санал хураах үед гишүүдийн ирц бүрдээгүйгээс завсарласан юм. Г.ДАРЬ    

Цэвэр уснаас “хорджээ”

Испанийн зүүн хойд хэсгийн Каталониа бүс нутагт норовирусаар бохирдсон савласан ус ууснаас 4000 гаруй хүн өвчилжээ. Каталониа бүс нутгийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Барселона болон Таррагона хотноо 4146 хүн гүйлгэх, бөөлжих, халуурах зэргээр өвдсөн байна. Үүнээс зургаан хүн эмнэлэгт хэвтсэн аж. Өвдсөн хүмүүс албан газар дээрээ “Eden Springs” компанийн савласан цэвэр уснаас уусан аж. “Энэ нь савласан уснаас норовирус илэрсэн анхны тохиолдол боллоо” хэмээн Барселона хотын их сургуулийн ми

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж