Шударга шүүх болон чөлөөт зах зээл байвал тэр улс яаж ийгээд хөгжөөд явчихдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.   “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ УИХ-ын чуулганаар Шүүхийн шинэчлэлийг нэг мөр хийж чадсан. Дэлхий нийтэд шударга шүүх, чөлөөт зах зээл байвал тэр улс орон ямар нэгэн аргаар зөв замаар явдаг гэж ярьдаг. Гэтэл ордонд олон жил болсон, төрийн хутгуур болсон хүмүүс цэцэд захиалга өгч байна. Цэц юмыг тулгаж шийддэг” гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат хэллээ. 

Солонгосын тамирчид Зикагаас айхгүй

Зика вирусын халдвар дэгдсэн Бразиль улсад ирэх зун Олимпын наадам болох гэж буй нь тамирчдын эрүүл мэндэд санаа зовоож байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Олимпын хороо тамирчдаа Зика вирусын халдвар тараагч шумуулын хатгалтаас хамгаалах урт ханцуйтай цамц, өмд зэргийг гаргажээ. Тамирчдын хувцсанд шумуул үргээгч химийн бодис шингээсэн байна. Гэхдээ Олимпын наадмын хатуу журмын дагуу тамирчид хувцасаа сольж болохгүй ч тэмцээний үеэр  цацлага хэрэглэж болох гэнэ. Зика вирус нь жирэмсэн эмэгтэ

Ц.Цолмон сайдын зөвлөхийг баривчилжээ

Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор саатуулжээ. Түүнийг  энэ сарын 25-ны өдөр иргэн М-ээс хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Ж.Алтансүхэд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.  Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-

Дарьгангад хайгуул хийнэ

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2016.04.27/ боллоо. ГАЦУУРТЫН ОРДЫГ УДАХГҮЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛНЭ  Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байх тогтоолыг УИХ өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ хавартаа багтаад “Сентерра Гоулд” компани Ноён уул хайрханд олборлолтоо эхэлнэ гэж өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд “Сентерра Гоулд” корпорацийн

Улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ

”Хантайшир бөхийн дэвжээ”-ний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Жүдо бөхийн шүүгч, МУ-н спортын мастер, МУ-н начин Цанжидын Энхжаргалын нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд 2016 оны 04 дугаар сарын 26-нд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хилчин спорт хороо, Макс группийн бөх улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Архангай аймгийн Батцэн

Мэргэжлийн хяналтынхан зөөврийн төхөөрөмжтэй болно

АНУ-ын Төрийн департаментаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт”/EXBS/ хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлж байгаа билээ.  Энэхүү хөтөлбөрийн хууль эрхзүйн зөвлөх Володимир Сульзински, АНУ Төрийн департаментын Экспортын хяналтын хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан Карен Чейсон, АНУ–аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Жон Мак Данел нар өнөөдөр /2016.04.27/ МХЕГ-ын дарг

МЖБХ-оос олимпийн наадамд өрсөлдөх тамирчдыг зарлалаа

Монголын жүдо бөхийн холбооноос ”РИО-2016” олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг өнөөдөр зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөл, дасгалжуулагчдын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргажээ.  Үүнд:  Эрэгтэй:  60 кг Цэнд-Очирын Цогтбаатар 66 кг Даваадоржийн Төмөрхүлэг 73 кг Ганбаатарын Одбаяр 81 кг Отгонбаатарын Ууганбаатар 90 кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар 100 кг Найдангийн Түвшинбаяр +100 кг Баттулгын Тэмүүлэн  

Долоон хүнийг аварсан баатарлаг нохойг эцсийн замд үджээ

Эквадорын гал унтраах албаны аврагч нохой газар хөдлөлтийн гамшгийн дараа долоон хүнийг нуранги дороос олж амийг нь аврахад тусалжээ. Гэвч лабрадор- ретривер үүлдрийн аврагч нохой нурсан балгас руу галын дөлийг зүсэн орж хүмүүсийг хайж байх үеэрээ авсан гэмтлээсээ болж нас барсан байна. Дөрвөн настай Дайко нохой Ибарра хотын гал унтраах албанд гурван жил ажилласан байв. Эквадорт дөрвөн сарын 16-нд 7.8 магнитудын газар хөдөлснөөс 600 гаруй хүн амь үрэгдэж, 12 мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд олон

Хавдарын эмч нар “Дүнжингарав”-т үзлэг оношилгоо хийнэ

Тавдугаар сард олон улсын сувилагч нарын өдөр тохиодог. Үүнтэй уялдуулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ өмнө жил “Нарантуул” ОУХТ-д ажилласан бол энэ жил “Дүнжингарав” худалдааны төвд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна. Үзлэг маргааш 13.00 цагт эхлэж аж. Т.НОМИН

“Их шастирын мэргэн түшмэл” киноны нээлт боллоо

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын  мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийн ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 27-ны ШУА дээр боллоо. Баримтат киног Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээсэн юм. Баримтат киноны нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл , ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, Монгол улсын Ардын жүжигч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж