Ерөнхийлөгч нар ч хий үзэгдлээс айдаг

Хий үзэгдэл нь хөгшин Европын хуучин орд харшид байдаг гэж бид боддог.  Гэтэл Африкт ч хий үзэгдэл гарч ирэх болжээ. Нэгэн удаа Малавийн ерөнхийлөгч Бингу Ва Мутарики нийслэл Лилонгве  хотын төв дэх байрнаасаа гарах хэрэгтэй болжээ. Ордны ажилтнуудын яриагаар 300 тасалгаатай өргөөндөө тэрбээр  хачин дуу чимээ,  алхааг сонсох болсон гэнэ. Заримдаа Мутараки аймаар хашгирдаг байв. “Энэ хий үзэгдэл” гэж ерөнхийлөгчийн аппаратынхан үзээд түр зуур ерөнхийлөгчийг зуны лавринд нь ам

Сурталчилгааны шинэ нүүр царай

Францын “Louis Vuitton” загварын брэнд сурталчилгааны шинэ нүүр царайгаар хүүхэлдэйн дүрийг сонгожээ. Брэндийн энэ хавар-зуны коллекцийн нүүр царайгаар “Final Fantasy” видео тоглоомын дүрийг сонгосон байна. Сурталчилгааны бичлэгийг тоглоомыг хөгжүүлэгч ”Square Enix” болон дүрийг бүтээсэн зураач Тэцуя Номура нартай хамтарч бүтээжээ. Энэ нь зар сурталчилгааны ертөнцөд шинэ давалгааг түрэх болов. Мэргэжлийн загвар өмсөгчдийн оронд компьютер графикаар бүтээсэн дүр брэнд сурталчлагчдын хүсэлд нийцэж

АЕПТ-ийн тунхаглал гаргажээ

Ази-Европын Парламентын Түншлэл АЕПТ-ийн есдүгээр уулзалт “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвээр 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд удирдан явуулсан бөгөөд  АЕПТ-ийн уулзлтаас тунхаглал гаргажээ.   2. Уулзалтад Австрали, Австри, Бельги, БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Дани, ИБУИНВУ, Индонез, Испани, Итали, Казахстан, Камбож, Кипр, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Польш, Сингапур, Тайланд,

“Хавдрын эсрэг үндэсний аян 2016” Дархан-Уул аймгаас эхэллээ

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Дархан-Уул аймгаас эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, аяныг зохион байгуулагч байгууллагууд болох  ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлсэн. Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураан дэмжлээ. Үдээс өмнө эл хуулийн хэлэлцүүлгийг хийсэн ч санал хураах үед гишүүдийн ирц бүрдээгүйгээс завсарласан юм. Г.ДАРЬ

Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгууллаа

“Японы Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банкн хамтран хэрэгжүүлж буйы “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны зөвлөхийн баг “Хотын тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах нь” сэдэвт  сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгууллаа. Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Нийслэлийн болон төрийн захиргааны байгууллагуудын

Хамгийн хэрцгий удирдагчид

Хэн нэгний баатар нь бусдын дарангуйлагч байдаг гэж эртний зүйр үг байдаг… Тэгвэл зарим нэг удирдагчид нь хэл ярианы бус хүйтэн мэсний тусламжтайгаар санасандаа хүрдэг аж. Түүхэн дэх аймшигт хэрцгий дарангуйлагчид хүмүүсийг амьдаар нь цементлэн,  тоосго шиг өрөн бүхэл бүтэн цамхаг босгож байсан гашуун түүх бий. Тийм гаж гэмээр хэрцгий үеийн нийгэмд төрөөгүйдээ талархая. Бид та бүхэнд дэлхийн хамгийн хэрцгий удирдагчдыг /тэдний дунд эмэгтэйчүүд ч бий/ улс төрийн болон хувийн эрх ашгаа ханг

Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ

Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамжинд тохижилт хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, цахилгааны утас, худгийн таг, хайс хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж байгаа юм. Эдгээр 13 гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа будан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төс

”Токио 2020” олимпийн логог танилцуулав

2020 оны Японы зуны Олимпийг зохион байгуулагчид ”Токио 2020”-ийн албан ёсны логог танилцууллаа. Өнгөрсөн жил танилцуулсан лого зохиогчийн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хасагдсан юм. Харин энэ удаагийн танилцуулсан шинэ лого нь Японы уламжлалт өнгө, хээг дүрсэлж, олон үндэстний соёлын нэгдлийг илэрхийлсэн гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн жил танилцуулсан лого нь Бельгийн нэгэн театрын логотой их адилхан байсан учраас хасагджээ. Гэвч логог бүтээсэн дизайнер Асао Токоло үүнийг

Гадилаас болгоомжлоорой

Гадил жимсэнд дургүй хэн байх билээ. Тэгвэл энэхүү жимсийг сонгон хэрэглэх үедээ сонор сэрэмжтэй байх шаардлага дэлхий даяар, ялангуяа өөрсдөө гадил жимсээ тарьж ургуулдаггүй манайх шиг Ази тивийн улсуудад тулгарч буй бололтой. Учир нь гадил жимсэнд сонгомлоор халдварладаг нэгэн төрлийн өвчин Ази тивд дэгдэж, Ойрхи Дорнод болон Африк, Австрали тивүүд рүү тархжээ. Үй олон гадил өртөөд буй энэхүү өвчин нь “Панамын өвчин” хэмээх нэршлээрээ алдартай бөгөөд энэ нь нэг төрлийн мөөгөнцөртөх өвчин юм б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж