Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл буюу “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэсэн зүйлээр зохицуулагдаж байсан харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг.  Захиргааны хариуцлагын тухай хуул

Киноны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Киноны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн мэдүүлэв.  Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д баримтат болон уран сайхны кино туурвих орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт киноны салбарын үйл ажиллагаа, киноны эр

Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт Талархал гардуулан өглөө

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хам

П.Цагаан: Үе үеийн генералуудын удирдаж байсан хамт олны зүтгэлийн үр дүнд өнөөдөр монгол цэрэг дэлхийн цэрэг боллоо

Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,  УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар нар өнөөдөр генералуудыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын Есөн хөлт цагаан тугт танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсад 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал цолтон төрсөн түүхтэй. Энэ өдрийг Монгол Улсад генерал цол бий болсон өдөр хэмэ

Генерал цолтнуудын уулзалт боллоо

Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад үе үеийн генералууд болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд генерал цол хүрт

Ази Номхон далайн хуралд оролцов

НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг Нийгмийн Комиссын /UN ESCAP/ нарийн бичгийн дарга хатагтай Шамшад Актарын урилгаар Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа Эрчим хүчний тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази Номхон далайн орнуудын 2016 оны зөвлөлдөх хуралд Эрчим хүчний яамны Төрийн  нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт оролцлоо. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2040 төвшинд 37 ху

Монголын нийгэм халдварт өвчтэй байна

Монголын нийгэм өвчилжээ. Гэхдээ сэтгэцийн хувьд  хүндээр өвдсөн байна. Улс орны хэмжээнд эдийн засаг хямарч, хаа сайгүй мөнгө төгрөгийн хомсдолд орчихоод байна гэж байгаа ч сэтгэцийн доройтол хамгаас илүү сэтгэл зовооход хүрээд байна. Нийгмийн сүлжээгээр дүүрэн цэцэн мэргэд үгийн онч, харааны хурцаараа уралдацгааж байна. Тэд нийгэмд болж буй сайн сайхныг мэдээлэх, дамжуулахаасаа илүү согог гажгийг олж харах гэж хичээнэ. Ардчиллын ачаар бидэнд ирсэн олон олон эрх чөлөөний нэг нь энэ. Хувь х

Хашир уулчид байгаагүй бол хадан хясаан дээрээс унах байсан

Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн гэгээн дурсамжийг бусадтай хуваалцах нь сэтгэл зүрхний гүнд нандигнан хадгалж явдаг тэр үүх түүхээ дэлгэж байгаа хүнд ч, түүнийг сонсож байгаа хүндээ ч халуун дулаан, сайхан мэдрэмж төрүүлдэг. Бүх л эд зүйл технологижиж, найз нөхдөө төдийгүй, танил, танил биш хүмүүсээ утас, фэйсбүүк, твиттерээс төвөггүй олж, хотын түгжрэл, нийгмийн дуулиан шуугианд бухимдаж суудаг болсон энэ цаг үе хүмүүсийг гэгээн бүхнээс нь холдуулаад байх шиг. Энэ буланд хүмүүсийн сайн,

”Англи хэлийг хэрхэн сурах, сайжруулах арга зам”-н тухай эртэч залуусын өглөөний уулзалт болно

”Miss Mongolia Consulting” Төрийн бус байгууллагаас хоёр сарын өмнө ”Англи хэлийг хэрхэн сурах, сайжруулах арга зам”-н тухай эртэч залуусын өглөөний анхны чөлөөт уулзалтыг зохион байгуулж байсан билээ. Энэхүү уулзалтыг мисс А.Баярцэцэг санаачлан явуулж байна. Тэгвэл англи хэлээ сайжруулах талаарх уулзалтыг дахин явуулахаар болсон байна. ”Англи хэлийг хэрхэн сурах, сайжруулах арга зам”-ын тухай ярилцах энэхүү уулзалт хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирэх бямба гаригийн өглөөний 08:00 цагт Bee Cafe -д б

Л.Гантөмөр: Сайн оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Сайдын цаг” уулзалтаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо. Тэрээр Боловсролын багц хуулийн талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн “Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж оюутнууд зээлд хамрагдах боломжтой болсон гэдгийг онцоллоо. Тэрээр хэлэхдээ ” “Сайн оюутан” энэ хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж