Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгуульд нэр дэвшигчид зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлнэ

Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.  -Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүргийг хуульд хэрхэн заасан бэ?  -Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр УИХ-ы

Отгонтэнгэрийг долдугаар сарын 19-нд тахина

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол дөрвөн жилд нэг удаа болдог . Энэхүү уламжлалын дагуу Отгонтэнгэр хайрханыг энэ жил тахихаар болсон.  Богд Очирваань уулыг тахих ёслол долдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт

П.Анужин сонгуульд нэр дэвшинэ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр улс төрийн хүрээнд дэмжигчтэй болсон нь сонгуульд өрсөлдөх “виз”-тэй болоход нь нөлөөлж буй бололтой. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд парламент дахь улс төрийн намууд Сонгуулийн хуульд тодорхой квот тогтоох замаар замыг нь зөөллөхийг хичээж ирсэн. Гэвч одоо пропорциональ тогто

Зочид буудалтай залгаа байруудыг хамгаалалтад авна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт долоодугаар сарын 14-16 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дээд түвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүс

Хойд Солонгосын 20 ресторан хаалгаа барьжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаснаас болж гадаадад үйл ажиллагаа явуулдаг 20 ресторан нь хаалгаа барьжээ. Гадаад дахь Хойд Солонгосын ресторанууд нь Пхеньяны бэлэн мөнгөн нэг гол эх үүсвэр юм. Хойд Солонгос нь дэлхийн 12 оронд 130 орчим ресторантай аж. Үүний зэрэгцээ Хятад дахь Хойд Солонгосын рестораны 20 ажилтан Сөүл рүү зугтах төлөвлөгөөтэй байсан ч долоо нь эцсийн мөчид бодлоо өөрчилсөн байв. Хойд Солонгосын  13 иргэн өнгөрсөн гура

Н.Энхбаяр мэдлэг боловсролоороо гологдсон гэв

Өнөөдөр Төрийн ордонд МАХН-ынхан хэвлэлийн баг хура хийх дангаараа сонгуульд оролцох болсон талаар мэдээлсэн. Энэ үед нэгэн сэтгүүлчийн Н.Энхбаяраас асуусан “та сонгуульд нэр дэвших үү?” гэсэн асуултанд “Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. 2012 онд миний мэдлэг боловсрол УИХ-ын гишүүнээр ажиллахад хүрэхгүй гэсэн үндэслэлээр намайг сонгуулиас хассан. Энэ хугацаанд би мэдлэг, боловсролоо жаахан дээшлүүлсэн” хэмээн хариулжээ. Т.НОМИН

Генералуудын хамгийн залуу нь 43 настай

Жил бүрийн энэ өдөр /04.28/ цэргийн дээд цол болох генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор 12 дахь жилдээ генералуудад хүндэтгэл үзүүлж, Чингисийн талбайд цэцэг өргөх ёслол боллоо. Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 72 жилийн ой тохиож буй юм. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал цол олгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед анхны 11 генерал цол олгосон байна. Тэдний есөн хүнд хошууч генерал, хоёр хүнд дэслэгч генерал цол өгсөн байдаг. Тэрнээс хойш нийт 170 г

18 сая төгрөгийг хүүхэд осолд орохоос сэрэмжлэх ажилд зориулна

Шинэчлэгдэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар  эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тусгасан. Хэрэв тус хуулийн заалтыг зөрчвөл эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Мөн сургуулийн өмнөх насны хүүхд

Нийслэлийн АН-ын мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцсэн гэж дүгнэжээ

Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат Нийслэлийн Ардчилсан намын 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ өнөөдөр тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдэд хүлээлгэн өглөө. Аудитын байгууллага Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэжээ. Нийслэлийн АН маргааш Нийслэлийн сонгуулийн хороонд 2016 оны Нийслэлийн И

Б.Булган найзтайгаа хоёр удаа уулзжээ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл,  Л.Болд нар  улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр Улсын прокурорын ерөнхий газар /УПЕГ/-аас ажлын хэсэг гарч, Б.Булганыг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор хоригдож буй хорих анги, орчинд нь хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж