Хавдарын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар өнөөдөр  “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж ирэгдийг үнэгүй үзлэг хамруулж байсан билээ. Сонирхуулахад, Олон улсын сувилагч нарын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэ

Оюутнуудад боломж нээгдсээр

Монголын төр засгаас оюутан залуусаа сурах боломжийг хангахад багагүй анхаардаг. Тухайлбал, голч дүнгээс нь хамаарч төрөөс оюутнуудад 70200 төгрөгийн урамшуулал сар болгон өгдөг бол автобус унааны хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл  Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнийг Монголын оюутны холбооноос дэмжиж байна. Ингэснээр оюутнуудын сурах эрмэлзэл нэмэгдэнэ гэж салбарын яам үзэж байгаа аж. Эдийн засаг хямарснаас болж оюутнууд төлбөрөө төлж чадахгүй сургуулиа зав

Хэцүү сонгууль

Парламентын найм дахь удаагийн сонгуульд Арчилсан нам болон МАН дангаараа, харин жижиг намууд эвсэх, нэгдэх замаар оролцохоор  болж байна. Сонгуульд нийтдээ 14 нам, хоёр эвсэл, 80 гаруй бие даагч оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар өгчээ.   Хуульд зааснаар ирэх тавдугаар сарын 2-9 өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Гэхдээ сонгуулийг холимог системээр үү, эсвэл томгосон 26 тойргоор, бүр жижиг 76 хувилбараар явуулах уу гэдгийг УИХ эцэслэн шийдээгүй байна. Энэ асу

Зарим газраар хур тунадас орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж, 19.30 цагийн орчимд өндөрлүүллээ. Ингэхдээ Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Санал хураалгах шатанд гишүүд уван цуван гарч явсаар 10 хүрэхгүй шахам гишүүнтэй үлдэв. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Маш чухал хуулийн төсөл хэлэлцэж санал хурааж байхад гишүүдийн

Хөвсгөлийн хязгаарын түүх, соёл

(Эрдэм шинжилгээний бага хурал) Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Хатгалын нутгийн зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хөвсгөлийн хязгаарын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм.  Энэхүү хурлын зорилго нь Хөвсгөлийн хязгаар дахь эртний түүх, соёлын дурсгал, тус бүс нутагт оршин амьдарч ирсэн угсаатны бүлгүүдийн түүх, соёл, зан заншил, гэр харуулын түүх, ор

Боинг 777 онгоц аянгад цохиулжээ

“British Airways” компанийн Боинг 777 онгоц аянгад цохиулжээ. Прага хотоос ирсэн  “BA857” нислэг Лондоны Чизик дүүргийн дээгүүр нисч явахад аянга цахилсан аж. Онгоц Лондоны Хитроу нисэх буудалд аюулгүй газардсан байна. Нисэх онгоцны зорчигчид аянга онгоцны далавчийг дайрсан бичлэгийг хийж интернэтэд тавьжээ. Нисэх онгоц аянгад цохиулах нь элбэг тохиолддог гэнэ. Тиймээс нисэх онгоцыг аянгад тэсвэртэй байхаар бүтээсэн байдаг аж. Лондон хотноо аянга цахилгаантай шуурганы улмаас гурван нисэх он

Францад 5.2 магнитуд газар хөдөлжээ

Францын баруун өмнөд хэсэгт өнөөдөр /IV.28/  5.2 магнитуд газар хөдөлжээ. Францын Ла-Рошель хотноо газар хөдөлснөөс байшин барилгууд хүчтэй чичирхийлсэн байна. Францад 2014 оны дөрөвдүгээр сараас хойш болсон хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор хохирол, сүйрлийн мэдээлэл гараагүй байна. Францад бага зэргийн чичирхийлэл мэдрэгдэх нь элбэг боловч хүчтэй газар хөдлөлт ховор болдог аж. Эх сурвалж: Reuters Б.АНХТУЯА

МҮАН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжинэ

Парламентад суудалтай МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байна.  Энэ удаагийн сонгуульд тус нам ямар хэлбэрээр оролцох тухайгаа ярилцаж эцсийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй  байхаар шийдсэн байна. Гэхдээ сонгуульд Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар болжээ. МҮАН-ын бол Ардчилсан намын үсэрсэн цус. Ардчилсан намын зүгээс сонгуульд нэгдэж орох хүсэлт тавьж байсан ч МҮАН хүлээж аваагүй юм. Б.БАТ

Эмч нарыг хорих заалтыг өөрчлөхийг хүсэв

Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж 20-80 сая хүртэлх төгрөгөөр торгож, эсвэл 2-3 жил хорих ял эдлүүлнэ” гэсэн заалтаас болж эрүүл мэндийн салбарынхан бхуимдалтай байгаа билээ. Шинэ хулуь ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зүйл заалтад өөрчлөлт оруулах саналаа өгөхөөр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан, хуульчид орсон ажлын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж