“Apple” шинэ тэсрэлт хийж чадах уу?
Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компанийн улирлын орлого 2003 оноос хойш анх удаа буурчээ. Компанийн ашиг, орлого жилийн өмнөхөөс 18 хувиар буурсан байна. Хөрөнгө оруулагчдын дунд “iPhone” гар утсыг сонгох хэрэглэгчдийн тоо буурч байгаад санаа зовниж байна. Иймд “Apple” компанийн ирэх есдүгээр сард танилцуулах “iPhone 7” гар утас тэсрэлт хийх хэрэгтэй. Эсвэл “iPhone” шиг амжилттай борлогдох шинэлэг бүтээгдэхүүн гаргах шаардлага “Apple” компанийн шинийг санаагчлагч хамт олонд тулгарч байна
2016-04-29