Арван нам, нэг эвсэл сонгуульд оролцохоо илэрхийллээ
УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар нийтдээ есөн нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна гэж СЕХ-ноос мэдээллээ. СЕХ-ноос ирэх долоо хоногийн Лхагва гариг буюу 2016 тавдугаар сарын 4-ний өдөрт багтаан улс төрийн нам, эвслүүдэд хариу хүргүүлэх учиртай. Т.ДАВААНЯМ
2016-04-29